Чиг үүрэг

  • 2021-11-11

- Шүүхийн бие даасан байдлыг хангах, Шүүхийг хүний нөөцөөр хангах, Шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, Шүүхийн санхүү, эдийн засгийн баталгааг хангах, Мэдээллээр хангах  чиг үүргийг тухайн шүүхэд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

- шүүхийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлөөр хангах;

- шүүхийн хөдөлмөрийн дотоод журмын биелэлтэд хяналт тавих;

- шүүхэд ирүүлсэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авч, бүртгэх;

- шүүхийн бичиг хэрэг, захидал харилцаа, шуудан, архивын үйл ажиллагааг зохион байгуулах; 

- шүүхийн эд хөрөнгийн бүртгэл, тооллого, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг зохион байгуулж, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах арга хэмжээг авах;

- хэргийн эд мөрийн баримтыг хадгалах, зөөвөрлөх, холбогдох шийдвэрийг хэрэгжүүлэх;

- тухайн шүүхийн шүүн таслах болон бусад ажиллагааны тоон мэдээлэл гаргах;

- иргэн, хуулийн этгээдээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг хуульд заасны дагуу шийдвэрлэж, хариу өгөх;

- хуульд заасан бусад.