ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ

  • 2024-05-20

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТААС

7 дугаар зүйл.Шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ

7.1.Эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр өргөдөл, гомдол, нэхэмжлэл шүүхэд гаргах болон шүүхээс баримт бичиг олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

7.1.1.эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх:

Нэхэмжлэлийн

үнийн дүн /төгрөгөөр/

Хураамжийн хувь, хэмжээ /төгрөгөөр/

0-130 000

4550 төгрөг.

130 001-650 000

4550 төгрөг дээр 130 000 төгрөгөөс давсан дүнгийн 3 хувийг нэмнэ.

650 001-1 300 000

20150 төгрөг дээр 650 000 төгрөгөөс давсан дүнгийн 2.4 хувийг нэмнэ.

1 300 001-13 000 000

35750 төгрөг дээр 1 300 000 төгрөгөөс давсан дүнгийн 1.6 хувийг нэмнэ.

13 000 001-ээс дээш

222950 төгрөг дээр 13 000 000 төгрөгөөс давсан дүнгийн 0.5 хувийг нэмнэ.

/Энэ заалтыг 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

7.1.2.эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70 200 төгрөг;

/Энэ заалтад 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.1.3.хэрэгт байгаа нотлох баримтын хуулбар, түүнчлэн шүүхийн шийдвэр, магадлал, шийтгэвэр, гүйцэтгэх хуудас дахин олгоход хуудас тутамд 100 төгрөг.

/Энэ заалтад 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.1.4.шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой шүүхэд гаргах гомдолд энэ хуулийн 7.1.2-т заасан хэмжээгээр.

/Энэ заалтыг 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

71дүгээр зүйл.Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эрх зүйн маргаан зохицуулахад хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ

71.1.Эвлэрүүлэн зуучлалын журмаар маргаанаа зохицуулахаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргахад 30 000 төгрөгийн тэмдэгтийн хураамж хураана.

/Энэ зүйлийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/