Эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдлийг ангилахад иргэний эрх зүйн маргаан 391 өргөдөл, гэр бүлийн эрх зүйн маргаан 82 өргөдөл хүлээн авсан байна.
2025 оны эхний хагас жилийн байдлаар шийдвэрлэгдсэн өргөдлийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 9 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Тайлангийн хугацаанд талуудын байгуулсан 284 эвлэрлийн гэрээг анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар баталгаажуулжээ.
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2025-06-30