Гэр бүлийн тухай хуулиар нийт 38 хэрэг шийдвэрлэснээс гэрлэлт цуцлуулах тухай 35, эцэг тогтоолгох тухай 2, хүүхдийн тэтгэлэг гаргуулах 1 хэргийг шийдвэрлэж, 68 хүүхдэд мөн хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоосон байна.
Хөдөлмөрийн тухай хуулиар 16 хэрэг шийдвэрлэснээс ажлаас үндэслэлгүй халагдсан 8, цалин хөлсний маргаан 6, хөдөлмөрийн харилцаатай холбоотой бусад төрлийн 2 маргааныг тус тус шийдвэрлэжээ. Мөн Газрын тухай хуулиар 3, Нийгмийн даатгалын багц хуулиар 29, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар 5, бусад хуулиар 27 хэргийг тус тус шийдвэрлэсэн үзүүлэлттэй байна.
Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн 576 хэргийн 265 иргэний хэргийг хялбаршуулсан журмаар, 281 хэргийг шүүх хуралдаанаар, 30 хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба хэргийн оролцогчдоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 68,129,560 төгрөгийг улсын орлого болгожээ.
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2025-06-30