ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ОРОЛЦООНЫ 2025 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН МЭДЭЭ

  • 2025-04-01

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ОРОЛЦООНЫ 2025 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН МЭДЭЭ

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар 2024-2025 онд Баян-Өлгий аймаг дахь анхан шатны шүүхүүдийн шүүх бүрэлдэхүүнээр шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцохоор нийт 1288 иргэн шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсоноос 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 3 иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцсон бөгөөд энэ нь нийт сонгогдсон иргэдийн төлөөлөгчийн 0,2 хувь юм.

2025 оны 01 дүгээр улирлын байдлаар иргэний хэргийн 1, эрүүгийн хэргийн 1, захиргааны хэргийн 1, нийт 3 шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцсон бөгөөд насны ангиллаар нь авч үзвэл 25-35 насны 2, 36-45 насны 1 иргэн шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон шүүх хуралдаанд оролцож, хэргийн үйл баримтад үнэлэлт өгч, зохигчийн гэм буруутай эсэх талаар бичгээр дүгнэлт гаргажээ.

Нийт шүүх хуралдаанд оролцсон 3 иргэдийн төлөөлөгчөөс 1 нь эрэгтэй, 2 нь эмэгтэй бөгөөд 3 нь дээд боловсролтой хүн байна.

2025 оны 01 дүгээр улирлын байдлаар иргэдийн төлөөлөгчөөс шалтгаалан шүүх хуралдаан хойшлогдсон тохиолдол байхгүй.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2025-04-01