БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН УЛААНХУС, ЦЭНГЭЛ СУМУУДАД АЖИЛЛАВ

  • 2025-05-22

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН УЛААНХУС, ЦЭНГЭЛ СУМУУДАД АЖИЛЛАВ

 

Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, сумдаас сонгогдсон шүүхийн Иргэдийн төлөөлөгч нарт иргэдийн төлөөлөгчөөр оролцохын ач холбогдлын талаар сургалт зохион байгуулах, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн ач холбогдлын талаар иргэдэд таниулах, олон нийтэд сурталчлах зорилгоор тус шүүхийн Тамгын газрын Зохион байгуулалтын хэлтсийн дарга М.Ерлан нь аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр тус аймгийн Улаанхус, Цэнгэл сумдад ажиллаж, иргэд, төрийн албан хаагчидтай уулзалт хийж сургалт зохион байгууллаа.

Энэ ажлын хүрээнд шүүхийн үйлчилгээний талаар болон шүүхэд мэдүүлэх эрхийн талаар 170 гаруй иргэнд мэдээлэл өгч, цахим хэлбэрээр мэдээлэл авах боломж, ард иргэдэд хууль, шүүхийн талаар танилцуулга хийлээ.

Сургалтын сумдаас сонгогдсон иргэдийн төлөөлөгч нарт сургалт зохион байгуулж, гарын авлага тарааснаас гадна иргэдийн сонирхсон асуултад хариулж, шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаа, хууль эрх зүйн зохицуулалтын талаар танилцуулга хийсэн байна.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2025-05-22