БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2024 ОНЫ 3 ДУГААР УЛИРЛЫН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ МЭДЭЭ

  • 2024-09-27

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 3 дугаар улирлын байдлаар 851 хэрэг, нэхэмжлэл хүлээн авч, өмнөх оны үлдэгдэл 168 иргэний хэрэгтэй хамт нийт 1019 иргэний хэргээс 64 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 2 нэхэмжлэлийг буцааж, 1 хэргийг шилжүүлж, 2 хэргийг нэгтгэж, нийт 850 иргэний хэргийг шийдвэрлэж, 100 хэргийн үлдэгдэлтэй байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 8 хэргээр буюу 0,9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Нийт шийдвэрлэсэн 850 иргэний хэргийг маргааны төрлөөр нь авч үзвэл, Иргэний хуулиар 402 хэрэг шийдвэрлэснээс худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой 134, зээлийн гэрээний маргаан 52, түрээсийн гэрээтэй холбоотой 3, ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой 10, банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээтэй холбоотой 63, гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол 33, гэм хор учруулснаас эрүүл мэндийн хохирол 3, эдийн бус гэм хориг арилгахтай холбоотой 3, иргэний эрх зүйн бусад маргаанаар 101 хэргийг,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 314 хэрэг шийдвэрлэснээс нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хүсэлт 25, ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт 225, бусад төрлийн хүсэлтээр 64 хэргийг тус тус шийдвэрлэжээ.

Гэр бүлийн тухай хуулиар нийт 43 хэрэг шийдвэрлэснээс гэрлэлт цуцлуулах тухай 33, эцэг тогтоолгох тухай 5, эцэг эх байх эрх хасах 2, хүүхдийн тэтгэлэг гаргуулах 3 хэргийг шийдвэрлэж, 61 хүүхдэд мөн хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоосон байна.

Хөдөлмөрийн тухай хуулиар 39 хэрэг шийдвэрлэснээс ажлаас буруу шилжүүлсэн 4, ажлаас үндэслэлгүй халагдсан 21, цалин хөлсний маргаан 11, хөдөлмөрийн харилцаатай холбоотой бусад төрлийн 3 маргааныг тус тус шийдвэрлэжээ. Мөн Газрын тухай хуулиар 4, Нийгмийн даатгалын багц хуулиар 3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар 4, бусад хуулиар 41 хэргийг тус тус шийдвэрлэсэн үзүүлэлттэй байна.

Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн 850 хэргийн 344 иргэний хэргийг хялбаршуулсан журмаар, 439 хэргийг шүүх хуралдаанаар, 67 хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба хэргийн оролцогчдоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 69,251,820 төгрөгийг улсын орлого болгожээ.

 

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2024-09-27