МЭНДЧИЛГЭЭ

  • 2024-06-07

Захиргааны хэргийн шүүх үүсэж, хөгжсөний 20 жилийн ойг тохиолдуулан тус шүүхийн нийт шүүгч, ажилтан болон энэ шүүхтэй ажил, амьдралаа холбож байсан үе үеийн шүүгч, ажилтнуудад ойн баярын мэнд дэвшүүлье.

Монгол Улсын Шүүх эрх мэдлийн түүхэнд 2004 оны 6 дугаар сарын 1-нээс эхлэн Захиргааны хэргийн шүүх байгуулагдсанаар захиргааны хэргийн шүүн таслах ажиллагааг дагнан хэрэгжүүлж явуулах тогтоолцоо бий болсон.

Миний бие 2012-2013 онд Баян-Өлгий аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдон ажилласан. Улирч одсон он цагийн дурсамжаа эргэн санахад, тус шүүхийн хамт олонтойгоо мөр зэрэгцэн шударга ёсны төлөө хамтран ажилласан үе минь богинохон ч миний ажил, амьдралд дурсамж дүүрэн сайхан сэтгэгдлийг үлдээж чадсан юм.

Баян-Өлгий аймгийн шүүхийн хамт олон минь хүнлэг, эвсэг, хүнээ гэсэн сэтгэлтэй, нөмөр нөөлөг сайтай, ажилч хичээнгүй, шүүн таслах ажиллагааны болон амьдралын арвин туршлагатай шүүгч, захиргааны ажилтнуудаас бүрдсэн сайхан хүмүүс байсан,

Бид ажлыг хамтын хүчээр хийж, үр дүнг нь хамт олноороо хуваалцан хүртэж, бие биедээ урам хайрлаж, нэгэн үзүүрт сэтгэлээр их ажил бүтээж, ахмад үеэсээ суралцан, залуу үеэ зөв үлгэр дуурайллаар сурган хүмүүжүүлж байсан нь саяхан мэт тод санагдана.

Монгол Улсын шүүхийн түүхийг бүтээлцэж, намтрыг зузаатган, нэгэн цаг үед хамтран ажиллаж байсан үе үеийн шүүгч, ажилтнууд болон одоо ажиллаж байгаа тус шүүхийн хамт олондоо эрүүл энх, аз жаргал. ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, Захиргааны хэргийн шүүх үүсэж хөгжсөний жилийн ойн халуун мэнд хүргэе.

Та бүхний маань ажил үйлс нь бүтэмжтэй байж, угтах зам, үлдэх мөр тань үргэлж цагаан байх болтугай.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны

шүүхийн шүүгч Н.Батсайхан