БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧИЙН 2023 ОНЫ БҮТЭН ЖИЛИЙН МЭДЭЭ

  • 2024-01-03

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч 2023 оны бүтэн жилийн байдлаар 895 өргөдөл хүлээн авч, өмнөх оны үлдэгдлийн хамт нийт 929 өргөдлөөс 110 өргөдлийг уригдах талын хаяг тодорхойгүй, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд ирээгүй гэх үндэслэлээр, 178 өргөдлийг өргөдөл гаргагчийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр татгалзаж, 589 өргөдлийг шийдвэрлэж, 52 өргөдлийн үлдэгдэлтэй байна.

Шийдвэрлэгдсэн 589 өргөдлийн 555 маргаан буюу 94,2 хувийн талуудын эвлэрэл амжилттай болж, 13 маргааны талууд эвлэрэхээс татгалзсан буюу шийдвэрлэлт амжилтгүй болжээ.

Эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдлийг ангилахад иргэний эрх зүйн маргааны 811 өргөдөл, гэр бүлийн эрх зүйн маргааны 84 өргөдөл хүлээн авсан бол 2022 оны бүтэн жилийн байдлаар талуудаас улсын тэмдэгтийн хураамжид 16,261,698 төгрөг төлсөн байна..

2023 оны бүтэн жилийн байдлаар шийдвэрлэгдсэн өргөдлийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 9,6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Тайлангийн хугацаанд талуудын байгуулсан 555 эвлэрлийн гэрээг анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар баталгаажуулжээ.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2023-12-27