БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2023 ОНЫ БҮТЭН ЖИЛИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

  • 2024-01-03

Эрүүгийн хэргийн талаар:

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны бүтэн жилийн байдлаар өмнөх оны үлдэгдэл 8 хэрэгт нэмж 253 эрүүгийн хэрэг хүлээн авч, нийт 261 эрүүгийн хэргээс 7 хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр мөрдөн байцаалтад буцааж, 2 хэргийг түдгэлзүүлж, 238 хэргийг шийдвэрлэж, 14 хэргийн үлдэгдэлтэй байна. Үүнийг өмнөх оны 3 дугаар улиралд шийдвэрлэсэн эрүүгийн хэрэгтэй харьцуулбал 44 хэргээр буюу 18,4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

2023 оны бүтэн жилийн байдлаар шийдвэрлэсэн хэргийг төрлөөр нь авч үзвэл, хүний амь насыг болгоомжгүй хохироох гэмт хэрэг 1, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулах 3, бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах 9, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах 75, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 2, хүчиндэх 3, арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох 1, хувь хүний нууцад халдах 1, худал мэдээлэл тараах 1, хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах 4, хулгайлах 31, дээрэмдэх 1, залилах 14, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших 3, алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших 17, автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах 3, эд хөрөнгө устгах, гэмтээх 1, мал хулгайлах 2, хууль бусаар нийгмийн халамж үйлчилгээ авах 7, худал мэдүүлэх 1, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах 8, хууль сахиулагчийг эсэргүүцэх 11, хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах 16, хууль бусаар ан агнах 7, хууль бусаар мод бэлтгэх 3, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих 12, цэргийн албанаас оргон зайлах 1 эрүүгийн хэргийг тус тус шийдвэрлэсэн байна.

Ял шийтгүүлсэн 243 хүнийг насны ангиллаар нь авч үзвэл, 16-17 насны 13, 18-21 насны 10 хүн, 22-29 насны 54 хүн, 30-34 насны 76 хүн, 35-аас дээш насны 90 хүн, Шүүхээр ял шийтгүүлсэн 243 хүний 24 хүнийг хорих ялаар, 137 хүнийг торгуулийн ялаар, 28 хүнийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 54 хүнийг зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, 6 хүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн байна. Шүүхээс оногдуулсан торгуулийн нийт хэмжээ 177,730,000  төгрөг байна.

Тус шүүхээр шийдвэрлэгдсэн  238 эрүүгийн хэргийн улмаас 269 эрэгтэй, 75 эмэгтэй, насанд хүрээгүй 33 хүүхэд, 3 компани, 41 төрийн байгууллага хохирч, 3 хүн нас барсан бөгөөд 82 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, 13 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 8 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна. Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлын хэмжээ 1,293,303,632 төгрөг байна.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс прокурорын дүгнэлтийг үндэслэн 3 хүнийг хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө суллан хяналт тогтоосон бол 4 хүнд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг тус тус хорих ялаар сольж шийдвэрлэжээ. Тус шүүх нь 2023 онд сэжигтнээр баривчлах зөвшөөрөл авахаар ирүүлсэн 6 хүнд холбогдох хэргийг хүлээн авч, 6 хүнд сэжигтнээр баривчлах зөвшөөрөл олгожээ. Энэ хугацаанд 31 яллагдагчид хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, 9 яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, 5 удаа яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаас татгалзаж, 18 яллагдагчийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгаж шийдвэрлэсэн.

Зөрчлийн хэргийн талаар:

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2023 оны бүтэн жилийн байдлаар зөрчлийн 569 хэргийг хүлээн авч, нийт 569 зөрчлийн хэрэг шийдвэрлэснээс Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлээр /Танхайрах/-43, 5.4 дүгээр зүйлээр /Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих/-280, 6.20 дугаар зүйлээр /Хүүхдийн эрхийг зөрчих/-1, 8.6 дугаар зүйлээр /Хулгайлах/-25, 14.7 дугаар зүйлээр /Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих/-220 хэргийг тус тус шийдвэрлэжээ.

Үүнийг өмнөх онд шийдвэрлэсэн зөрчлийн хэрэгтэй харьцуулбал 1 зөрчлийн хэргээр буюу 0,1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг өөрчлөх, хүчингүй болгуулах тухай нийт 137 гомдол хүлээн авснаас 8 шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж, 17 шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулж, 110 шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон бол 2 иргэнийг шийтгэлээс чөлөөлсөн байна.  

Мөн Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг баталгаажуулахаар ирүүлсэн 616 материалыг хүлээн авч, шийдвэрлэсэн бөгөөд энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 208 материал буюу 33,7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2023-12-27