БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН 2023 ОНЫ БҮТЭН ЖИЛИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

  • 2024-01-03

Иргэний хэргийн мэдээ:

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны бүтэн жилийн байдлаар 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 20-ний өдрийг хүртэл 137 иргэний хэргийг хянан шийдвэрлэжээ. Уг шийдвэрлэсэн 137 хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 22,6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулиар 57, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 34, Хөдөлмөрийн тухай хуулиар 33, Гэр бүлийн тухай хуулиар 8, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар 2, Төрийн албаны тухай хуулиар 2, бусад хуулиар 1 хэргийг тус тус давж заалдах журмаар хянаж, нийт 137 иргэний хэргийг шийдвэрлэснээс 64 хэргийн шийдвэрийг хэвээр үлдээж, 46 хэргийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 27 хэргийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хэргийн мэдээ:

Тус шүүх 2023 оны бүтэн жилийн байдлаар эрүүгийн 48 хэргийг хянан шийдвэрлэжээ. 

2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар давж заалдах шатны шүүхээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг 2, хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг 2, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг 6, хүчиндэх гэмт хэрэг 2, хулгайлах гэмт хэрэг 5, залилах гэмт хэрэг 1, хөрөнгө завших гэмт хэрэг 1, мал хулгайлах гэмт хэрэг 1, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 1, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 7, Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг 9, арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэг 1, эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэмт хэрэг 1, заналхийлэх гэмт хэрэг 1, хувь хүний нууцад халдах гэмт хэрэг 2, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг 1, хууль бусаар нийгмийн халамжийн үйлчилгээ авах гэмт хэрэг 1, мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах гэмт хэрэг 1, цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэг 1, хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах гэмт хэрэг 2-ыг тус тус хянаж, нийт 48 эрүүгийн хэргийг шийдвэрлэснээс 26 хэргийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, 11 хэргийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, 11 хэргийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгожээ.

Зөрчлийн хэргийн мэдээ:

Давж заалдах шатны шүүх 2023 оны бүтэн жилийн байдлаар зөрчлийн 31 хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэжээ. Уг 31 хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 10 хэргээр буюу 32,2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар давж заалдах шатны шүүхээр Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлээр /Танхайрах/-2, 5.3 дугаар зүйлээр /Хүний биед халдах/-1, 5.4 дүгээр зүйлээр /Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих/-16, 6.20 дугаар зүйлээр /Хүүхдийн эрхийг зөрчих/-1, 14.7 дугаар зүйлээр /Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих/-11 хэргийг тус тус хянаж, нийт 31 зөрчлийн хэргийг шийдвэрлэснээс 27 хэргийн шийтгэврийг хэвээр үлдээж, 1 хэргийн шийтгэвэрт өөрчлөлт оруулж, 3 хэргийн шийтгэврийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2023-12-27