БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧИЙН 2023 ОНЫ 3 ДУГААР УЛИРЛЫН МЭДЭЭ

  • 2023-10-04

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч 2023 оны 3 дугаар улирлын байдлаар өмнөх оны үлдэгдлийн хамт нийт 645 өргөдөл хүлээн авснаас 101 өргөдлийг уригдах талын хаяг тодорхойгүй, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд ирээгүй гэх үндэслэлээр, 75 өргөдлийг өргөдөл гаргагчийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр татгалзаж, 403 өргөдлийг шийдвэрлэж, 66 өргөдлийн үлдэгдэлтэй байна.

Шийдвэрлэгдсэн 403 өргөдлийн 381 маргаан буюу 94,5 хувийн талуудын эвлэрэл амжилттай болж, 13 маргааны талууд эвлэрэхээс татгалзсан буюу шийдвэрлэлт амжилтгүй болжээ.

Эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдлийг ангилахад иргэний эрх зүйн маргааны 585 өргөдөл, гэр бүлийн эрх зүйн маргааны 60 өргөдөл хүлээн авсан байна.

2023 оны 3 дугаар улирлын байдлаар шийдвэрлэгдсэн өргөдлийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 24,6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Тайлангийн хугацаанд талуудын байгуулсан 381 эвлэрлийн гэрээг анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар баталгаажуулжээ.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2023-10-04