БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧИЙН 2023 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН МЭДЭЭ

  • 2023-06-30

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч 2023 оны эхний хагас жилийн байдлаар өмнөх оны үлдэгдлийн хамт нийт 505 өргөдөл хүлээн авснаас 58 өргөдлийг уригдах талын хаяг тодорхойгүй, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд ирээгүй гэх үндэслэлээр, 64 өргөдлийг өргөдөл гаргагчийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр татгалзаж, 334 өргөдлийг шийдвэрлэж, 49 өргөдлийн үлдэгдэлтэй байна.

Шийдвэрлэгдсэн 334 өргөдлийн 321 маргаан буюу 96,1 хувийн талуудын эвлэрэл амжилттай болж, 13 маргааны талууд эвлэрэхээс татгалзсан буюу шийдвэрлэлт амжилтгүй болжээ.

Эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдлийг ангилахад иргэний эрх зүйн маргааны 309 өргөдөл, гэр бүлийн эрх зүйн маргааны 25 өргөдөл хүлээн авсан байна.

2023 оны эхний хагас жилийн байдлаар шийдвэрлэгдсэн өргөдлийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 30,5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Тайлангийн хугацаанд талуудын байгуулсан 321 эвлэрлийн гэрээг анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар баталгаажуулжээ.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2023-06-29