Шүүгчдийн танилцуулга

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ АКРАНЫ ДАУРЕНБЕК

 

1977 онд Ховд аймгийн Буянт суманд төрсөн,

2001 онд "Улаанбаатар эрдэм" Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, хуульч.

Монгол Улсын Шүүхийн шүүгчийн "Дөтгөөр түшээ" зэрэг дэвтэй.

2004-2007 онд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхэд шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга,

2008-2013.12.18 онд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч,

2013.12.18-2015.06.30 онд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн шүүгч,

2015.06.30-2017.05.12 онд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч,

2017.05.12 оноос Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  Ерөнхий шүүгчээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 95 дугаар зарлигаар томилогдон ажиллаж байна. 

 

 

ШҮҮГЧ ХАЖЕКБЕРИЙН ТАЛГАТ 

1982 онд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн,

2005 онд "Хилийн цэргийн дээд сургууль"-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, хуульч.

Хууль зүйн ухааны магистр. 

2004-2005 онд "Заман" ХХК хуулийн зөвлөх,

2005-2006 онд Баян-Өлгий аймгийн Шүүхийн тамгын хэлтсийн орчуулагч,

2006-2019 онд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхэд шүүгчийн туслах,

2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.

ШҮҮГЧ БАТСҮХИЙН БОЛОРМАА

1976 онд Увс аймгийн Улаангом суманд төрсөн,

1994 онд Увс аймгийн Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийг, 1998 оны Монгол улсын их сургуулийг түүхч мэргэжлээр, 2008 онд эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн, хуульч.
2001.01.23-2008.12.31-ний өдөр хүртэл Увс аймгийн шүүхийн Тамгын хэлтэст архивын эрхлэгч, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, шүүгчийн туслах, 
2009.01.01-2013.12.24-ний өдөр хүртэл Увс аймаг дахь Сум дундын шүүхэд шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 
2013.12.24-2015.06.30-ны өдөр хүртэл Сум дундын 24 дүгээр шүүхэд шүүгчийн туслах, 
2015.07.01-2015.12.31-ний өдөр хүртэл Улс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгчийн туслах, 
2015.01.04-2020.05.21-ний өдөр хүртэл Увс аймаг дахь Өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч, 
2020.05.21-ний өдрөөс Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгчээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 42 дугаартай зарлигаар томилогдон ажиллаж байна